Үйл ажиллагаа

Монгол дахь Хөдөө аж ахуйн ирээдүй цахим Тинк Танк нь дараах 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

Хөдөө аж ахуйн ирээдүй (Ази) нь Гүүгл группээр цахим-хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлгээр мал аж ахуй, газар тариалан, ойн салбарын мэргэжлийн болон нийгмийн асуудлуудыг хэлэлцдэг. Груп хэлэлцүүлэгт дараах холбоосоор орно уу: Future of Agriculture (Asia) discussion group . Монгол болон Англи хэлээр та холбогдох мэдээллийг уг группээр дамжуулан хуваалцах боломжтой.

Адууны нийлүүлгийн өвчинтэй тэмцэцгээе! Мал эмнэлэгийн хүрээлэн болон Монголын Нүүдэлчин Иргэдийн Холбоотой хамтран адууны нийлүүлгийн өвчинтэй тэмцэх аяныг эхлүүлээд байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу Дурин-нийлүүлгийн өвчин

Мэргэжлийн зөвлөх үйлчилгээг малчдын хоршоодод Сарлагийн махан бургер болон сарлагийн гол махан стейк зэрэг шинэ бүтээгдэхүүнийг Улаанбаатарт жуулчдад зориулан борлуулах маркетингийн зөвлөгөө өгч байна.

Монголын Хөдөө аж ахуйн ирээдүй нэртэй судалгааны номыг 2018 онд хэвлүүлэхээр бэлтгэж байна.

Бидний

Бидний тухай

T

Ирээдүй аль хэдийнэ энд ирчихсэн байна – харин нэгэн жигд л хуварилагдаагүй байгаа 
– Виллиам Гибсон

 

Хөдөө аж ахуйн ирээдүй цахим Тинк Танк нь хөдөө аж ахуйн салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйн чиг хандлага, сайн туршлагуудыг судлан тодорхойлдог. Ингэхдээ ирээдүйн тогтвортой байдлыг бий болгоход одоо байгаа болон цаашид хийх шаардлагатай ажлуудад шаардлагатай баримт нотолгоо, мэдээллийг хуримтлуулахыг зорьж байна. Өнөөдөр Ази тивд газар тариалан, мал аж ахуй, ус, ой, хөрсний менемжент, нэмүү өртгийн сүлжээний тогтолцоо, сертификатжуулалт, бодлого, санхүүгийн үйлчилгээ зэрэг нь ирээдүйн тогтвортой байдлыг хангах гол хүчин зүйлс болж байгаа тухай олон баримт жишээнүүд бий. Тэдгээрийн зарим нь органик хөдөө аж ахуй, ногоон хүнс, байгалийн хүнс, эко-сертификатжуулалт зэрэг нь бидний цаашдын ирээдүйд нэн шаардлагатай хүчин зүйлс болоод байна. Сайн туршлагууд болон сайжруулах арга замуудыг тодорхойлсноор өнөөдөр аль хэдийнээ бидний өмнө ирчихээд буй ирээдүйд дасан зохицох хурдыг нэмэгдүүлэх боломжтой.