Адууны нийлүүлгийн өвчинтэй тэмцэцгээе!


“Dourine” өвчин нь адууны нийлүүлгийн үед бэлгийн замаар халдварладаг бөгөөд адууг үхэлд хүргэх аюултай юм. Уг өвчин нь хээлтүүлгийн үед азарга, гүүнд аль алинд нь халдварладаг бөгөөд одоогоор бүрэн төгс эмчлэх арга одоогоор байхгүй байна. Монголд уг өвчнийг зарим тохиолдолд “Адууны ДОХ” гэж нэрлэх нь бий.

Энэ нь вирусын гаралтай биш ба trypansoma гэх гэдэг шилбүүртэн эгэл биетнээр үүсгэгддэг нь хяналт тавихад илүү хүндрэлтэй байж болох талтай.

Постерыг татаж авах

Адууны нийлүүлгийн өвчинтэй хэрхэн тэмцэх талаар болон Мал эмнэлэгийн хүрээлэнгийн эрдэмтэн Доктор Б.Баттөрийн авсан зургууд бүхий постер мэдээллийг нийт 600 хувь хэвлүүлж Улсын Их хурлын гишүүд, бүх аймаг, сумдын Засаг дарга нар болон зарим олон улсын байгууллага, үндэсний хэмжээний төрийн бус байгууллагууд, холбоодод түгээв. Постерыг Мал эмнэлэг, үржлийн албаны цахим хуудсанд мөн тавьсан байна: VABA Dourine

Дэлгэрэнгүй мэдээллийг info@futureofagriculture.asia цахим хаягаар авах боломжтой.

Dourine poster page 1
Dourine poster page 2